Талархал бидний амьдралд ямар үр шим өгдөг вэ?

Талархал гэдэг нь өөртөө болоод бусдад өгч буй хамгийн дээд хэлбэрийн өглөг юм. Талархаж чаддаг хүн илүү аз жаргалтай, хангалуун амьдрах боломжтой. Бид байгаа зүйлээ үл тоож байхгүй зүйлээ мөрөөдөн өрийгөө аз жаргалгүй, байнга гомдол хэлдэг нэгэн болдог. Эсвэл өнгөрсөнд байсан сайхан дурсамжаа санагалзаж өнөөдөр азгүй мэт өөрийгөө боддог. Тиймээс талархахад суралцаарай. Хаяа нэг чамд тусалсан хүнд бид талархаад өнгөрдөг. Тэгвэл зүгээр оршин буйдаа, хором мөч бүртээ талархах юм бол маш их гайхамшигтай зүйлс тохиолддог гэдгийг олон судлаачид нотолсон байдаг.

Тухайн үедээ талархаад өнгөрөх биш хэрхэн хором мөч бүртээ талархах вэ? Энэ нь маш амархан ЗОГС, ХАР, ЯВ гэсэн 3 үгийг маш сайн санах хэрэгтэй. Бид юу ч юм бүү мэд маш их яарч явсаар нэг л мэдэхэд амьдрал маш хурдан өнгөрсөн байдаг. Тэгвэл хаяа нэг зогсолт хийгээд өөрийгөө, эргэн тойрноо маш сайн ажигла. Зогсолт хийх маш үр дүнтэй. Би 2017 он хүртэл юу хийж, юунд тэгтлээ их яарч, яаж амьдралаа өнгөрүүлсэн юм бүү мэд, нэг л мэдсэн цаг хугацаа урсаад өнгөрсөн байсан. Тэгээд би хэсэг зогсолт хийж, эргэн тойрноосоо зайгаа авч ганцаараа байх орон зайг өөртөө гаргаж, өөрийгөө ажиглаж, өөртэйгөө ярилцаж, маш их тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Энэ маань миний амьдралд эргэлт хийх маш их хүсэл тэмүүлэл өгсөн. Өөрийгөө анзаараад байхад би урд нь цагийг ямар ч үр ашиггүй өнгөрөөж, хэрэгтэй хэрэггүй савангийн дуурь үзэж, болсон болоогүй хүмүүстэй уулзаж хов жив, хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж, гадуур маш их гарах зэргээр тун чиг завгүй байдаг байснаа ойлгосон.

2021 он гарснаас хойш 100/10 гэж өглөө хөтөлбөрөө эхлүүлснээс хойш би өглөө бүр 5:00 цагт босож, дасгал хөдөлгөөн хийж, ном уншиж, өдөр бүр талархал бичиж, өөртөө болоод бусдад талархал хэлж, өдөр бүрийн ажиллаа төлөвлөн, алсын маш том мөрөөдөлтэй түүн рүүгээ чиглэсэн зүйлсээ өдөр бүр хийдэг болсон. Би сайн эцэг эхтэй хүүхдүүд амжилтад хүрдэг гэж боддог байсан, мөн өөрийн олон хийж бүтээсэн ажлуудаа үнэлүүлдэггүй байсан нь өөрийн байгаадаа талархдаггүй, өөрийгөө үнэлдэггүй байсантай холбоотой. Одоо байгаа өгөгдөлдөө талархаж эхэлснээр өөртөө итгэлтэй болж, энэ дэлхийд оршин байгаа маань л гайхамшиг, надад бусад амжилтад хүрсэн хүмүүсээс дутуу юу ч байхгүй. Гартай бол гартай, хөлтэй бол хөлтэй, оюун ухаан, сэтгэн бодох, унших, бичих бүх зүйлс байхад би өөртөө итгэлгүй хойшоо сууж бусадтай өөрийгөө харьцуулахаа больсон. Бүгд адилхан хүн шүү дээ. Бусдын юу гэж бодох ч хамаагүй.

Энэ дэлхийд намайг хүн болгож төрүүлсэн ээж аавдаа, өвөг дээдсүүддээ, цээж дүүрэн амьсгал авах уужим сайхан эх орондоо, байгаль эх дэлхийдээ, эргэн тойронд байгаа ах, дүү хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад, гэр орон, эд хогшлууд бүхий л зүйлсэд талархаж байна.

Байгаа бүхэндээ талархаад ирэхээр байхгүй бүхэн өөрийн аясаар урсаад ороод ирнэ.

Аз жаргалтай болчхоод талархдаг юм биш Талархдаг болохоор л Аз жаргалтай байгаа юм.

Би талархах ёстой гэдгийг ойлгосондоо туйлаас их баяртай байна.

Маш том зорилго мөрөөдөл байхад өглөө эрт босох бол дэндүү амархан.

100/10- өглөө хөтөлбөр үнэхээр гайхалтай. Өөртөө цаг гаргаж олон зүйлс хийж байгаа өөрөөрөө, багшаараа бахархаж байна шүү. Баярлалаа бүх зүйлсэд.

Т.Болортунгалаг 2021.03.12


SHARE

POST CATEGORY

Цахим шилжилт хийж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байна уу?

Таныг өөрийн дуртай зүйлээ олж, мөрөөдлийн бизнесээ эрхлэн амжилтад хүрэхэд туслах сургалт, клуб, гарын авлага, көүчинг хөтөлбөрүүд

Цахим орчинд бизнес хийх боломжууд

Хувь хүний хөгжил гэж юуг хэлэх вэ? Яагаад чухал вэ?

Цахим орчинд ажиллах ур чадвар зэмшээгүй бол та бизнес хийх боломжгүй.

Холбоотой нийтлэл

Цахим орчинд бизнес хийх боломжууд

Хувь хүнийн хөгжил гэж юуг хэлэх вэ? Яагаад чухал вэ?

Цахим орчинд ажиллах ур чадвар зэмшээгүй бол та бизнес хийх боломжгүй.

Холбоотой нийтлэл

Цахим орчинд бизнес хийх боломжууд

Хувь хүнийн хөгжил гэж юуг хэлэх вэ? Яагаад чухал вэ?

Цахим орчинд ажиллах ур чадвар зэмшээгүй бол та бизнес хийх боломжгүй.

Миний шинэ нийтлэл, зөвлөгөөг тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа үлдээгээрэй.

Холбоо барих

tu.bolortungalag@gmail.com

976-99071303

Follow me