Номын гол баатар Жулиан хэдий өндөр амжилтад хүрч маш баян тасаг амьдарч байсан ч хэтэрхий их ажиллаж, мөнгөний хойноос явснаар хүүхдээ алдаж, эхнэрээсээ салж, эцэс сүүлд нь өөрийн эрүүл мэнд нь муудаж, маш их таргалсан ч тэр бүх сэтгэлийн хоосролоо үнэтэй хоол, тансаглалаар нөхөх гэсэн боловч нөхөгдөөгүй бие нь сүүлдээ бууж өгч, зүрхний шигдээс болж, хүмүүний бие болоод амь ямархан хэрвэг гэдгийг түүнд хатуухан сануулдаг.
Ингээд эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа нэр хүндтэй хуульчийн ажиллаа орхиж, бүх харилцаа холбоогоо тасалж, үнэтэй Феррари машин, эд хогшил, тансаг харш, онгоц, эзэмшил арал зэргээ бүгдийг зараад амьдралаа хялбаршуулж, "зарим нэгэн асуултад хариулт авахыг" хүс ч холын нууцлаг Энэтхэг орноос олж авна гэж найдан явсан байна.
Тэгээд 3 жилийн дараа буцаж ирэхдээ 30 гаруй настай мэт өндөр туранхай, булчин шөрмөс цэгцэрсэн амьдралын эрч хүч ханхалсан, гайхалтай амгалан байдал нь түүнийг бишрэм гэгээлэг харагдуулахаар болж хуучны нүүрний арьсны үхмэл өнгө, архаг ханиад, гал нь унтарсан нүд, нөгөө өвгөн төрх, ёозгүй байдал бүгд ор мөргүй арилжээ. Түүний бие мах махбодь гайхам эрүүл чийрэг, үрчлээгүй нүүр царай нь амьд гэрлээр туяаран харагдаж, хажууд нь суугаад харах төдийд л хачин сайхан амар амгаланг мэдэрч болохоор нэгэн болон буцаж ирдэг.
"Амьдралд туйлдсан өвгөн шиг байсан хүн хэдхэн жилийн дотор яаж ийм эрч хүчтэй, цог хийморь дүүрэн болчихов?"
"Ямар шидтэй эм тан уухаараа хүн ингэж залууждаг байна аа? Итгэхийн аргагүй өөрчлөгдсөний нууц юув?
Тэр хэлэхдээ асар их өрсөлдөөнт ертөнц түүний БИЕ, ОЮУН УХААН, СЭТГЭЛ ОЮУНЫ хувьд бүрэн туйлдуулж, ажлын хурд, байнгын шахалт шаардлага, дарамт дор тамирдаж, бие нь хүчрэхээ больж оюун ухаан, цог заль унтран зүрхний шигдээс болсон нь гүнзгий эмгэгийн өчүүхэн төдий илрэл нь байсан гэдгийг бүрэн ухаарч Эртний түүх соёлоороо алдартай, ид шидийн мэт санагддаг Энэтхэг оронд багаасаа сэтгэл татагдаг байсан тул тийшээ явахаар шийдсэн байна...
Тэр нэг тосгоноос нөгөө рүү явган, эсвэл галт тэргээр явж, цоо шинэ соёл иргэншилтэй танилцаж, он цагийн эрхшээлд автаагүй байгалийн үзэсгэлэнг бахархан явж, нинжин сэтгэл дулаан харьцаатай, амьдралын утга учирт эргэлтгүй итгэдэг Энэтхэгчүүдийг аяндаа хайрлах болж. Тэр оронд өнгөрөөсөн цаг мөч бүр түүнд таашаал өгч байсан гэж Жулиан яриад Энэтхэг орон руу явсан аялал нь зөвхөн толгойгоо амраах завсарлага төдий бус байсан. Холын энэ орон руу явснаа тэрээр “Өөрийн мөн чанарыг эрэлхийлсэн аялал” байсан төдийгүй оройтоогүй дээрээ тэр амьдрал гэж чухам юу юм, би өөрөө хэн юм гэдгээ таньж мэдэх эрмэлзэлд хөтлөгдсөн байна.
<Миний хувьд ч би 2011 онд Энэтхэг улсад очиж Англи хэл сурахаар 6 сар амьдарч үзсэн. Тийшээ явах гэж байхад өвөө маань миний охин бурханд хамгийн ойр орон луу явж байна. Тухайн очсон орон нутгийнхаа туг далбаа, шүтээнийг хүндэтгэж яваарай их сайхан газар гэсэн гэж хэлж билээ. Эхлээд очиход нэг л эвгүй эхний 14 хоног дасах гэж хэцүү байсан шүү. Харин сарын дараа буцаж явмааргүй ч юм шиг нэг л амгалан тайван болж, маш олон мэдээлэл хэрэгтэй хэрэггүй бүх зүйлсээ мартаж, би ч өөрийн мэдэлгүй залуужсан мэт болсон. Монголдоо буцаж ирэхэд номын гол баатартай адилхан үгс их сонсож билээ. Маш их сэтгэлийн тайвширал авахаар үнэхээр сайхан мэдрэмж >
Жулиан ирж сурч явах тусам зуугаас дээш тоологдох насандаа залуугийн эрч хүч, амьдралын өөдрөг сэтгэлгээг хадгалан үлдэж чаддаг, оюун ухаанаа удирдан, гэгээрч сэрсэн, насыг үл тоох иога хийгч Энэтхэг лам нарын тухай олж сонсон мэдэх болж, мөн олон ч мэргэдтэй уулзаж, тэднийг эрдмийн үнэт мэдлэгээ сэтгэл харамгүй хуваалцсан тухай маш олон сайхан зүйлсийг ярихдаа маш ихээр сэтгэл нь догдолсон байдаг.
“Аливаа юм ямар нэгэн зорилгын үүднээс хийгддэг алдаа бүхэн өөртөө сургамж тээж байдаг юм. Ямар ч алдаа сүйрэл, бүтэлгүйтэл, хувийн ч бай, ажил мэргэжлийн ч бай, тэр бүү хэл, сэтгэл оюуны ч бай ялгаагүй, хувь хүний орон зайг тэлж өгдөг учиртай бөгөөд хувь хүнд дотоод өсөлтийг авчирч өгдөг, баялаг туршлага болж өгдөг. Өнгөрсний төлөө хэзээ ч бүү харамсаж бай. Үүний оронд сайн багш мэт хүлээж ав” гэжээ. Түүний хайх ямар нэг зүйл олж мэдэх хүсэлдэ автан аялал үргэлжилсээр, Хималайн оргилд өндрүүдэд Сиваны их мэргэд гэж нэрлэгддэг нууцлаг лам амьдардаг тухай олж мэдсэн бөгөөд тэднийг олж уулзах, илүү хийхийг мэдэх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн уулсын оргил өөд зон совиндоо даатгаад ганцаараа мацаж байхдаа тэднийг олно гэсэн бүрэн итгэлтэйгээр аялалаа эхлүүлсэн бөгөөд ганцаараа олон өдөр алхаж байхдаа туулж өнгөрүүлсэн амьдралаа тунгаан эргэцүүлж, ирээдүйд юутай учрахаа бодон бодон, хаа нэг хүнтэй таарах боловч тэд сийлбэр хийх мод хайж байгаа гэсэн хүн байдаг байв. Ингээд олон хоногийн дараа тэдний нэг болох чимээгүй нэг бие эрүүл, эрч хүчтэй, ямар үрчлээсбайхгүй нууцлаг нэгэн хүнтэй таарч өөрийн зорилгоо, яагаад ирж хайх болсон шалтгаанаа хэлэх бөгөөд тэр хүн чимээгүй бүгдийг сонсож байснаа сая нэг дугарч тэнд очоод сурсан эрдэм сургаалыг буцаж очоод өрнөдөд зааж сургах амлалт өгвөл очих замыг зааж, дагуулж очиж болнэ гэдэг. Жулиан ч зөвшөөрч бүх амлалтыг өгдөг.
Ингээд үүрийн гэгээтэй зэрэгцэн Раман иога хичээнгүй эрдмийг өвлүүлэх ажлаа эхлүүлэх бөгөөд амьдралын утга учаар ухааныг нь тэлж амьдралыг бүхэн дүүрэн, бүтээлч үр өгөөжтэй болгоход зориулагдсан хэр баргийн хүн мэдэхгүй ч өөрөө сайн эзэмшсэн арга техникийг зааж сургаж эхэлдэг. “Шавь бэлэн болсон цагт багш ирдэг юмаа” гэдэг шиг л яг цаг нь болсон байсан.
Түүнийг эхлээд дотроос нь анагаах шаардлагатай байсан юм. Тэнцвэргүй, эмх цэгцгүй амьдралын хэвшил нь сүйрэлд хүргэж, зүрхний шигдээс болсон нь юу ч биш, дотоод ертөнц бүхэлдээ бутарсан байсан.
Эхлээд өөртөө хөрөнгө оруулалт хийхээс илүү зүйл гэж огт байхгүй. Өөрийгөө хайрлах эрдмийг эзэмшин байж ч бусдыг жинхэнэ ёсоор хайрлаж чаддаг болно. Өөрийн зүрх сэтгэлийг нээж байж гэмээнэ чи бусдын сэтгэлийг татна. Чи өөрийн төвийг олж, өөдрөг, амьд сэтгэлгээтэй байх аваас цаашид ахин дэвжиж сайн хүн болох магадлал өндөр байр сууринд хүрэх болно.
Чиний ухамсар, бие махбодь, тэр бүү хэл оюун ухаанд чинь гайхалтай санагдахуйц тийм их өөрчлөлтүүд гарна. Илүү эрч хүчтэй, цог золбоотой болж, дотоод зохицлыг мэдэрч урам зоригтой болно.
Дотоод амгалан сэтгэлтэй, баяр хөөртэй, билиг оюунтай амьдрах ДОЛООН ерөөл нь шидэт нэгэн домгоор илэрхийлэгддэг гэж хэлээд
Нэгэн домог ярьж өгдөг. Жулиан дэлхий ертөнцийн хэмжээний агуаа их үйлст уриалан дуудсан, үгүй ядахнаа, сэтгэлийг догдлуулж нулимс дуслуулах юм олж сонсоно гэж бодсон. Гэтэл сумо бөх, гэрэлт цамхагын тухай утгагүй домог сонсоод урам нь хугарсан байдлыг хараад:
Хариуд нь “Эгэл жирийн хүчин чадлыг дутуу үнэлэхээс болгоомжилж бай” гэж хэлээд энэ домог хүүхдийн үлгэр мэт инээдэмтэй санагдаж байж магад. Гэхдээ энэ домгийн бүрэлдэхүүн хэсэг бүр гүнзгий утга санаа агуулсан ба гэрэл гэгээтэй амьдралыг өнө мөнхийн зарчмуудыг багтаасан байдаг юм.
1. Цэцэрлэг /оюун ухааныг билэгддэг/
2. Цамхаг / зорилгоо дагах/
3. Сумо бөх/ кайзены сургааль/
4. Ягаан унжлага / сахилга бат/
5. Секундаметер /цаг хугацаа/
6. Сарнай цэцэг /будад туслах/
7. Мурилзсан зөрөг зам / одоогоор байх /
гэсэн утгатай бөгөөд гэгээрсэн амьдралын долоон сургааль байгаа юм гэжээ. /эдгээр тус тусын тайлбарын дэлгэрэнгүйг номоос уншаарай/
Өдөр тутам хэрэгжүүлэх зөв дадал
АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХ НУУЦ / Жулиан өдөр бүр хийдэг зүйлс/
1.Ганцаардлын зан үйл
Гэрт ажилдаа нэг өөрийн нэг булан бий болгоод түүнийгээ тогтмол нэг цагт тэр орчиндоо ганцаараа байна. өдөр бүр 10 минутыг бодлоо удирдахад зарцуул.. "Сарнай тавиад түүнийг ширтэх"
2. Биеийг төгөлдөржүүлэх ёс
Өөртөө биеийн тамирын ачаалал өгч, өөрийн махан биеийг тордон арчлахад цаг гаргаж бай. Цусаа гүйлгэж биеэ хөдлөг.
7 хоногт нийт 168 цаг байдаг. Үүнээс ядаж 5 цагийг нь биеийн тамирт зориулах хэрэгтэй. Ямар ч дасгал болно. Гол нь биеэ хөдөлгөх. Дасгал хөдөлгөөн хийж байхдаа өдөрт 2-3 удаа 1-2 минут гүнзгий бөгөөд үр дүнтэй амьсгалах.
3. Эрүүл хооллолтын ёс
Амьд хүнс хэрэглэх: Нар, агаар, салхи, усны харилцан үйлчлэл дээр бүтсэн хүнс хэрэглэх. Шинэ ногоо, жимс, ногоо, будаа, тариагаар хооллох.
4. Мэдлэгт гүнзгийрэх ёс
Энэ зан үйл нь насан туршдаа суралцах хийгээд олж авсан мэдлэгээ өөрийн болон бусдын тусын тулд байнга өргөжүүлэх юм. Мэдлэг бол таны байж болох хүч. Тэр хүчийг гаргахын тулд хэрэглэх ёстой. Өдөр бүр олон жижиг зан үйлийг хийж мэдлэгт гүнзгийрдэг.
Байнга унших- өдөрт 30 минут уншихад л гайхамшиг ирнэ. Гэхдээ тааралдсан болгоноо унших хэрэггүй.
• Өвөг дээдсийн эртний судар сургаалыг дахин дахин унш. тухайн номоо ойлгож, номтойгоо ажиллаж, эргэцүүлэн бодож, өөрийгөө тэр номтой нэгтгэ.
• Хэзээ нэг цагт хүний амьдралд тохиосон эсвэл тохиолдох асуудлыг аль эрт хэн нэгэн туулаад ирсэн байдаг. Түүний хариулт номонд байдаг.
5. Өөрийгөө тольдох ёс
Бясалган харах
Өглөө боссоноос орой унтах хүртэлх бүх зүйлээ бичээд түүндээ анализ хийж үзэх. Зөв зүйл хийсэн, буруу зүйл хийсэн эсэхээ шалгаж, хэрэв буруу, хэрэгцээгүй зүйл хийсэн бол түүнийг дараа хэрхэн залруулах тухай бодох_
Өөрийн юу хийж байгааг, өдрийг хэрхэн өнгөрөөсөн, юу бодож байгаадаа дүгнэлт хийж, өөрийгөө боловсруулах шалгуурыг чи өөртөө тогтоо.
Маргаашийн өдрийг сайхан болгох ганц арга зам бол өнөөдөр юу хийснээ задлаг шинжлэх явдал юм
6. Эрт сэрэх зан үйл хийх
Хэдэн цагт унтаж байна гэдэгт биш, яаж унтаж байна гэдэг чухал. Учир нь гүн 6 цаг унтах, сэргэг 10 цаг унтахаас ялгаатай.
Нойрсохоосоо өмнө альфа хөгжмийн зөөлөн аялгуунд бясалгал хий.
Унтахын өмнөх болоод сэрсний дараах 10 минут бол дотоод ухамсарт гүнзгий гүнзгий нөлөө үзүүлдэг хугацаа юм. Энэ үед чи оюун санаандаа хамгийн урам зоригтой, амгалан тайван санаа бодлууд суулгаж өгсөн байх учиртай.
Өдрийн эхлэлийг сайхан зүйлээр эхлэх ёстой. Сэрсний дараах 10 минутад бодсон бодол, хийсэн үйлдэл бүхэн чинь тэр өдрийн бүх үйл хэрэгт их нөлөөлнө.
Өглөө босоод өөрийн анир чимээгүй буландаа очоод чимээгүй суугаад оюунаа төвлөрүүл.
Өөртөө "хэрвээ өндөөдөр миний сүүлчийн өдөр байсан бол би юу хийх вэ ? гэж асуу. Гол нь асуултынхаа утга учрыг гүнзгий мэдэр
Толгойдоо бүх хийх зүйлээ жагсаа. утастах хүний нэрс, таашаалтай агшин гээд бүгдийг тодорхойл.
Тэгээд энэ бүхнээ эрч хүчтэй хийж байна гэж төсөөл
Гэр бүл найз нөхдөө хэрхэн яаж баярлуулж буйгаа төсөөлөн бод
7. Хөгжмийн зан үйл
Хөгжим нь нарны адил оюуны хүч дэмжлэг болдог. Хөгжим инээд баяраар дүүргэдэг, хөгжимд цэнгэн бүждэг, дуулдаг.
Ажилдаа замдаа машиндаа дуртай хөгжмөө сонс/ бишгүүр, хийлийн аялгуу гэх мэт/
8. Хэлсэн үгийн ёс
Тарни унших. Энэ нь эерэг хандлага бий болгоход чиглэгдсэн уншлага үгийн холбоос. Мөн бичигдсэн сургаал үгс бас хэлж болно. Түүнийгээ чангаар унших нь сэтгэл оюунд гайхалтай нөлөө үзүүлдэг.
Хүч энерги хэрэг болсон үед " Би зоригтой, сахилга баттай, эрч хүчтэй байна" гэж 200-300 удаа чангаар давтаж хэл
9. Нийцтэй зан чанарын ёс
Т.Болортунгалаг/ 2018 онд дэвтэр дээрээ ийм тэмдэглэл бичиж байжээ
Цахим шилжилт хийж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байна уу?
Таныг өөрийн дуртай зүйлээ олж, мөрөөдлийн бизнесээ эрхлэн амжилтад хүрэхэд туслах сургалт, клуб, гарын авлага, көүчинг хөтөлбөрүүд
Холбоотой нийтлэл
Холбоотой нийтлэл