АНУ-д анх сурах, аялах, амьдрахад анхаарах 8 зөвлөгөө

АНУ-ын виз гарснаас сарын дараа ажлаасаа чөлөө авч юм үзэж, нүд тайлах зорилгоор АНУ-н Лос Анжелес хотыг зорьсон байдгийн.

1.Утасны дугаар авах

Мэдээж хамгийн түрүүнд харилцаа холбоо чухал болохоор очоод маргааш нь утасны дугаар авсан. Утасны дугаар авахад шууд шинээр авахын оронд тэнд удсан хүний сүлжээнд орвол хямдхан мөн байнгын интернэттэй, хэрэглэснээрээ бус тогтмол төлдөг. Дугаар авахад $35 тэгээд сар бүр $34 орчим тогтмол төлөөд яриа мсж, интернэт хязгааргүй хэрэглэдэг. Тухайн хүний сүлжээнд/line/-д ороогүй бол арай үнэтэй бас хязгааргүй дата байхгүй байх.

2.Амьдрах байраа олох

Лос Анжелест амьдардаг Монголчуудын зар тавьдаг “Cool Mongolians”-гэж групп байдаг тэндээс амьдрах байраа хайх, ажил хайх, Монголоос авч явах ачааны зар гээд бүх төрлийн зар оруулдаг. Тэндээс амьдрах байраа хайж олж болно. Мөн Airbnb -ээс байраа урьдчилаад захиалж болно.

3.Онгоцны билет захиалах

Онгоцны билет захиалахад харин би азтай байж таарсан “UNITED”-ийн хямдралтай үе таарч, “Бээжин- Сан-Франциско- Лос-Анжелес” гэсэн дамжлагатайгаар 2 талын билет авахад 550$ буюу 1'467'000₮ болсон. Энэ хямдрал нь жил бүрийн 5, 10 сард зарладаг юм байна лээ. Гэтэл манайхан эрт захиалбал сайн гээд 2–3 сая -аар билет захиалж алдсан байх юм.

4.Тосож авах хүн олох

Найзынхаа дүүтэй холбогдоод намайг тосож авахаар ярилцсан байсан болохоор тэр охины гэрийн хаяг өгсөн гэтэл Сан-Франциско хотод хилээр анх нэвтрэхэд тосож авах хүний талаар маш олон асуулт асууж эхэлсэн. Хэзээнээс найзууд болсон, facebooк- ээр найз эсэх, Америкт юу хийдэг, хаана сурдаг, сургуулийн нэр, чиглэл, ирээд хир удсан гэх мэт. Тиймээс очих газрынхаа хаягаас шалтгаалаад мэдээллээ маш сайн урьдчилж мэдэх. Хэрэв буудал захиалж байгаа бол баталгаажуулсан эсэхийг шалгана.

5.Хилээр нэвтрэхийн тулд бэлтгэх

Онгоцны билет захиалахдаа 2 талаар захиалах, мөн виз мэдүүлэхдээ хэд хоног явахаар төлөвлөсөн яг тэр хугацаагаараа онгоцны билетээ захиалаад дараа нь сунгаж болно.

/Би тосож авах хүний мэдээлэл бүрэн аваагүй, явна гэсэн хугацаагаараа онгоцны билет захиалаагүй гэсэн 2 шалтгаанаас болоод шалгуулахаар болсон. Тэгээд анх визэнд орохдоо бөглөсөн анкеттай миний ярьсан 2 -ыг тулгаж үзээд ихэнх мэдээллүүд таарч, ганц мэдээлэл зөрсөн. Тэр нь анх мэдүүлсэн хугацаанаасаа арай урт хугацаатайгаар билет захиалсан нь асуудал болж визэнд орохдоо тайлбар асуугаад. Миний хувьд хальт мулт Англи хэлтэйн хүчинд аль болохоороо л тайлбарласан. Огт хэл мэдэхгүй очсон Монголчууд байсан. Харин тэд тэнд байсан гайгүй хэлтэй хүмүүсээс тусламж гуйгаад орчуулга хийлгүүлж байгаа харагдсан. Тиймээс манайхан аль болох алдаа гаргахгүй сандралгүйгээр дээрх асуудлуудыг гаргахгүй байхыг хичээгээрэй. Эс бөгөөс хилээс буцах эрсдэлтэй юм байна лээ шүү.


6. Ачаагаа бэлтгэх

Ер нь аялал ч бай, сурах ч бай нээх их хувцас хэрэггүй чухал хэрэгцээтэй ойр зуурын зүйлс, хувцас зэргийг авахад л болно. Учир нь очоод шопинг хийнэ. бэлэг дурсгалын зүйлс авна гээд авч ирэх ачаа мундахгүй. Мэдээж тэнд байгаа хүмүүс захих зүйлс мундахгүй зөвшөөрөгдсөн ачааг нь аваачиж өгвөл хөөрхөн $ хэхэ… Байнга явдаг хүмүүс, сурахаар явж байгаа оюутнуудад хөөрхөн нэмэр болчихдог. Би хэдэн хүний л ачаа авч явсан.

/би бол Монголдоо ирээгүй удсан хүмүүст зориулан хэдэн савласан борцтой шөл, хийцтэй цай, ааруул, шар тос, найруулдаг аарц, цай, гэх мэт ойр зуурын зүйлс авсан ч харамсалтай махны орцтой гээд савласан борцтой шөлөө бүгдийг хураалгасан./

7. Бэлэглэх зүйлс авах

Монголоо илэрхийлсэн бэлэг дурсгалын зүйлс / надад их хэрэг болсон шүү/, хүнсний зүйлс/ Хийцтэй цай, найруулдаг аньс, чацаргана, ааруул, шар тос, цайны идээ, найруулдаг сүүтэй цай, боорцог, талх зэрэг/. Зарим хүмүүс зарахаар авч явдаг юм байна лээ. Мөн өөрөө сурахаар явж байгаа бол өөртөө зориулаад дээрх зүйлс болоод хүнсний зүйлсээ пакетад хийлгээд авч явж болно. Бас тэнд тамхи маш үнэтэй 1 хайрцаг нь 10$, блок нь бараг 100$ тиймээс эндээс тамхи аваачиж өгвөл их баярлах юм байна лээ. эсвэл зарж ч болно. Нэг хүнд 5 блок тамхи зөвшөөрдөг юм байна лээ. Надад тамхи захиад байхаар гайхаад байсан ийм учиртай байж. Монголчуудтай уулзахгүй бизнес аялал хийж байгаа бол шаардлагагүй байх.

8.Америк дах Монголчуудын амьдралын хэмнэл

Хүний нутагт сурч, ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэмнэлд сайн ч юм байна саар ч юм байна. Сурч байгаа нэг нь сурахын хажуугаар ажил хийж мөнгө олж амьдрах зардал, сургалтын төлбөрөө олдог. Амьдрахаар очсон хүмүүсийн эрчүүд нь тракны жолооч, такси/uber/-н жолооч, зөөгч, хоолны газруудад туслах ажилтан, эмэгтэйчүүд нь хумсны салонд маникюр, педикюр, сормуус хийх, цэвэрлэгээний ажил, буудлын үйлчлэгч, хэл сайн бол зөөгч, худалдагч гэх мэт төрөл бүрийн ажил хийдэг. Анх очсон хүмүүс нь хэл мэдэхгүй, туршлага байхгүй бол бага цалинтай харин туршлагажаад ирэхээрээ цалингаа нэмэх маягаар явдаг. Харин удаан байсан гэр бүлээрээ очсон хүмүүс хувийн бизнесээ эрхлээд учраа олсон хүмүүс олон байсан шүү /мэдээж хэл сайн бол шүү/.. Ихэнх нь аяллаар очоод ажиллах зөвшөөрөл авахын тулд орогнол хүсэх өргөдөл гаргаж янз бүрийн кейс зохиодог. Үнэнээсээ ч бүрдүүлж байгаа хүмүүс байгаа. Жишээ нь трансжендер, хүйсээ сольсон хүмүүс эрх чөлөөний орон зорин амьдрах, ажиллах зөвшөөрөл авдаг. Харин сурдаг оюутнууд маань сургуулиа төгсөөд 1–2 жил мэргэжлээрээ ажиллах боломжтой. Зарим нь цалин өндрийг бодоод хар ажил хийдэг хүмүүс цөөнгүй бололтой. Гэхдээ тэнд төрийн албанд ажиллах, мэргэжлээрээ ажиллах, ногоон карт авах боломжууд байдаг талаар ганц нэг зөвлөгөө мэдээлэл өгдөг хүмүүс байдаг юм байна лээ. Би уулзах гээд амжаагүй. Мөн тэнд байгаа манай байгаа залуус Facebook- ээс дан сөрөг мэдээлэл авсаар байгаад Монголд бүгд л болохгүй бүтэхгүй байна гэсэн ойлголттой байгаа нь харамсалтай санагдсан. Сурсан мэдсэн зүйлсээ Монголдоо ирээд Монголынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаасай тэд маань…

Анх очоод удаагүй хүмүүсийн хувьд унааны хувьд асуудалтай автобус, uber /такси/, lyft -ээр л явна. Uвer- app суулгаад банкны карттайгаа холбоно. Нэг холбочихсон байхад бэлэн мөнгө өгөхгүй картаас суутгагдаад явна. Тэрний оронд гэр бүлээрээ аялахаар явсан хүмүүс түрээсийн машин авсан нь арай хямд санагдсан. Би эндээс Голомт банкны олон улсын картаа онлайнаар худалдаа хийж болох тохиргоог хийлгээгүйн улмаас холболт хийж болохгүй байсан юм шиг байгаа юм Тиймээс олон улсын картынхаа тохиргоог сайн хийлгээрэй. Мөн Uber-app суулгаагүй бол гудманд гараад такси барина гэсэн ойлголт огт байхгүй.

За тэгээд Америк орон луу анх удаа аялахаар, амьдрахаар, сурахаар зорьж байгаа хүмүүст бага ч болов зөвлөгөө болох болов уу гээд надад тулгарсан болон миний ажигласан зүйлсээ бичлээ. Энэ бол миний л харсан өнцөг шүү.. Мөн тэнд маш олон сайхан сэтгэлтэй эгч, дүү нар, найзууддаа маш их баярлалаа.. 🥰👍🏻🤗

Өөр бичих зүйлс маш олон байгаа ч өнөөдөртөө үүгээр дуусгая даа…🙏 үзсэн харсан зугаалсан тэмдэглэлийг дараа оруулна аа…


Эрхэмлэн дээдэлсэн: Т.Болортунгалаг

SHARE

POST CATEGORY

Цахим шилжилт хийж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байна уу?

Таныг өөрийн дуртай зүйлээ олж, мөрөөдлийн бизнесээ эрхлэн амжилтад хүрэхэд туслах сургалт, клуб, гарын авлага, көүчинг хөтөлбөрүүд

Цахим орчинд бизнес хийх боломжууд

Хувь хүний хөгжил гэж юуг хэлэх вэ? Яагаад чухал вэ?

Цахим орчинд ажиллах ур чадвар зэмшээгүй бол та бизнес хийх боломжгүй.

Холбоотой нийтлэл

Цахим орчинд бизнес хийх боломжууд

Хувь хүнийн хөгжил гэж юуг хэлэх вэ? Яагаад чухал вэ?

Цахим орчинд ажиллах ур чадвар зэмшээгүй бол та бизнес хийх боломжгүй.

Холбоотой нийтлэл

Цахим орчинд бизнес хийх боломжууд

Хувь хүнийн хөгжил гэж юуг хэлэх вэ? Яагаад чухал вэ?

Цахим орчинд ажиллах ур чадвар зэмшээгүй бол та бизнес хийх боломжгүй.

Миний шинэ нийтлэл, зөвлөгөөг тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа үлдээгээрэй.

Холбоо барих

tu.bolortungalag@gmail.com

976-99071303

Follow me